WorldЭдийн засаг

Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтарсан хороод хуралдлаа

Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтарсан хорооны 7 дугаар хуралдаан энэ оны 8 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотноо болов. Хуралдааныг монголын талаас Шадар сайд С.Амарсайхан, айлын талаас АНУ-ын Худалдааны туслах төлөөлөгч Террэнс Ж.МакКартин нар даргалж, хоёр улсын холбогдох байгууллагын төлөөлөл оролцов.

Талууд хоёр орны хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын ил тод байдлыг хангах тухай хэлэлцээрийн хэрэгжилт, Монгол Улсын эдийн засгийн төрөлжилт, цахим худалдаа, хөрөнгө оруулалтын орчин, бүс нутгийн  эдийн засгийн хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцэв.

Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтарсан хорооны дараагийн хуралдааныг 2024 онд АНУ-ын нийслэл Вашингтон хотноо зохион байгуулна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version