Тамирчдын амжилтFocus

Зүүн Азийн залуучуудын наадмаас П.Удвал хүрэл медаль хүртлээ

“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын таэквондогийн тэмцээний эхний өдөр манай таван тамирчин дэвжээнд гарсан. Эмэгтэйчүүдийн +63 кг-ын жинд Пүрэвжаргалын Удвал хүрэл медаль хүртлээ.

Эрэгтэйчүүдийн -48, -63 кг, эмэгтэйчүүдийн -44, -55, +63 кг-ын жингийн тулаанууд явагдаж медальтнуудаа тодрууллаа. Тэмцээний -44 кг-ын жинд Б.Баяржаргал БНХАУ-ын тамирчин Жихан Жэнд, -55 кг-д С.Марал Хятадын Тайваний тамирчин Мэй-Цзу ялагдсан.

Эрэгтэйчүүдийн -48 кг-ын жинд Г.Өсөх-Ирээдүй Хятадын Хонгконгийн тамирчин Цз Хим Камд, -63 кг-ын жинд Г.Чойжилжав БНХАУ-ын тамирчин Ирэн Жяод ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version