Кино урлагFocus

“Аримун” продакшны “Хүний ээж” кино ирэх сард нээлтээ хийнэ

Жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар “Аримун” продакшн байгуулж, дэлгэцийн эхний уран бүтээлээ “Халуун зүрх” нэртэйгээр 2019 онд хүргэснийг үзэгчид эчнээ мэдэж буй.

Эл уран бүтээлээрээ “Улаанбаатар” олон улсын кино наадмын шилдэг продюсер номинацад шалгарч, Индонез улсын Жакарта хотод зохион байгуулдаг “International’s screen awards” наадмын мөн шилдгээр тодорч байв.

Тэгвэл тус продакшн хоёр дахь уран бүтээл болох “Хүний ээж” уран сайхны киногоо үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ. Анхны киногоо үзэгчдийн хүртээл болгосоноос хойш хийгдэж буй энэхүү шинэ уран бүтээл багагүй хүлээлт үүсгээд байгаа юм.

“Хүний ээж” киноны зохиолыг А.Ганчимэг бичиж, Гавьяат жүжигчин Д.Ганцэцэг найруулсан байна. Дүрүүдэд тэднээс гадна “Илд цэцэг”, “95 хувь” зэрэг киног найруулсан найруулагч П.Дэлгэрбаяр, “Gangbay” хамтлагийн гишүүн Баянаа буюу С.Баянмөнх нар тогложээ. Киног ирэх сараас кинотеатруудаар гаргах аж.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version