Тамирчдын амжилтWorldОнцлох

Монголын тамирчид Rubik’s WCA World Championship 2023-т өрсөлдөж байна

БНСУ -д зохиогдож буй Rubik’s WCA World Championship 2023 тэмцээнд монгол улсаа төлөөлөн “Монголын Хурдны Шоочдын Холбоо” -ны тамирчид /2023.08.12-15/ өрсөлдөж байна.

Нийт 62 орны 1400 тамирчин оролцож байгаа энэхүү энэхүү тэмцээнд манай 19 тамирчин  17 төрөлд өрсөлдөж байгаа юм. Рубик шооны спортын тэмцээн нь нас болон хүйсийн ангилалгүйгээр зохион байгуулагддаг бөгөөд 3х3 шооны төрөлд тэргүүн байр эзэлсэн тамирчин Дэлхийн аварга хэмээх эрхэм хүндтэй цолын эзэн болдог билээ.

Энэхүү тэмцээн нь Монгол Улсын тамирчид олон улсад оролцож байгаа 2 дахь Дэлхийн аварга шалгуурлах тэмцээн юм. Оролцож байгаа тамирчдаас хамгийн бяцхан тамирчин 6 настай бол хамгийн ахмад тамирчин 31 настай байна.

Тэмцээний шууд дамжуулалтыг дараах линкээр ҮЗЭЖ БОЛНО https://twitch.tv/worldcubeassociation , https://www.youtube.com/@kccu2014

1 / 13

Нэмэлт мэдээлэл хүргэхэд, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь 2 жилд нэг удаа буюу 2017, 2019 гэсэн сондгой тоогоор төгссөн жилүүдэд тогтмол зохион байгуулагддаг. Уг спортын хамгийн сонирхолтой зүйл нь та шоо эвлүүлж чаддаг бол дэлхийн болон тивийн аварга шалгаруулах тэмцээнд бүртгүүлээд шууд оролцох боломжтой.

Дэлхийн аваргад оролцож байгаа нийт тамирчдадаа амжилт хүсье.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version