Нийслэл

Гэр хорооллын гудамж талбайд цэвэрлэгээ хийж байна

Өнөөдөр өглөө 05:00 цагаас эхлэн зам цэвэрлэгээ хийгдэж эхэлснийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа мэдээллээ. 

Тодруулбал “Зайсангийн гудамж, Дарь-эхийн зам, Дамбадаржаа, Монель, Их засаг 1,000 оюутны байр орчим, Баянхошуугийн зам, Өргөө кино театрийн арын уулзвар, Эх нялхсын уулзвар, Ард Аюушийн өргөн чөлөө, Энхтайваны гүүрны баруун зүүн тал, Гандигийн гудамж, Нүхт, Өлзийт,Чингүнжав, Энхтайваны өргөн чөлөөний замуудад үерийн усаар түрэгдэж орж ирсэн хайрга шороог цэвэрлэж замыг чөлөөлөх ажлууд хийгдэж байна. 

Ялангуяа гэр хорооллын гудамж шороон замтай нийлдэг хэсгүүдэд илүү шороо урсаж орж ирж байгаа тул хүн хүч, машин техникийг нэмж гаргасан” гэлээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version