Тамирчдын амжилтОнцлох

Наадмын түрүү бөхөд 10000$, үзүүр бөхөд 5000$ гардуулав

“Азуре Коал Монгол Майнинг” ХХК-иас Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Алдар спорт хороо, Бөхбилэгт дэвжээ, Нутгийн буян группийн бөх, шинэ арслан Мягмарын Бадарчид 10.000 доллар, үзүүрлэсэн Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Алдар спорт хороо, Их Монголын хүчтэн дэвжээ, Нутгийн буян группийн бөх, шинэ гарди Цэдэнсодномын Бямба-Отгонд 5.000 доллар тус бүр /2023.07.13/ гардуулан өглөө.

Уг шагналыг “Азуре Коал Монгол Майнинг” ХХК-ийн Олон нийттэй харилцах албаны дарга, МУГЖ Л.Баттулга, МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, гүйцэтгэх захирал И.Доржсамбуу нарын хамт гардуулан өглөө.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version