Байгаль орчинFocus

Наадмын өдрүүдэд нийт нутгаар аадар бороотой

Баяр наадмын өдрүүдээр буюу долдугаар сарын 11-нд төвийн аймгуудын нутгаар, 12-нд баруун болон төв, зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уурын байгууллагаас онцгойлон анхаарууллаа.

Үерлэсэн голууд 2023 оны долдугаар сарын 10-ны байдлаар:

Орхон голын адгаар буюу ус судлалын Орхон-Сүхбаатар харуулаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 40 см огцом нэмэгдэн үерийн аюултай түвшинг даван үерлэж эхэллээ.

Ерөө, Хараа голын дагууд үерийн аюултай түвшинг 15-30 см давсан хэвээр байна.

Туул гол Лүн сум орчмоор усны түвшин 10-20 см нэмэгдэн үерийн түвшинг 20 см давсан бол Улаанбаатар хот, Алтанбулаг сум орчимд үерийн түвшинг давсан хэвээр.

Сэлбэ голын дагууд үерийн түвшинг 10-15 см давсан байдалтай байна.

Хэрлэн голын хувьд голын дунд болон адаг хэсгээр усны түвшин үргэлжлэн нэмэгдэж байна.

Тухайлбал Хэрлэн гол Тооно орчмоор 10 см, Өндөрхаанаар 15 см тус тус нэмэгдсэн ба өнөөдөр Өндөрхаан сумаар Хэрлэн гол үерийн түвшинг давах төлөвтэй.

Онон, Балж гол үерийн аюултай түвшинг 10 см , Халх гол үерийн түвшинг 15 см давсан байдалтай байна.

Өнөө маргаашдаа нутгийн хойд болон төв, зүүн хэсгээр ахиухан хэмжээтэй бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан дээр дурдсан голуудын усны түвшин улам нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдсэн байна. Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялж, амарч, зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхаарууллаа.

Эх сурвалж: ЦУОШГ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version