Эрүүл мэндFocus

ГССҮТ: Жюү Жицүгийн ДАШТ-д хамтрана

Жюү Жицүгийн дэлхийн аварга шалгаруулах 20 дахь удаагийн тэмцээн энэ сарын 14-20-нд Улаанбаатар хотноо болно.  Тэмцээнд нийт 60 орны 1200 тамирчин оролцох бөгөөд олон улсын мэдээллийн сувгуудаар шууд дамжуулалт хийх юм.

Дэлхийн аваргын тэмцээний зохион байгуулах хүрээнд Монголын Жюү Жицүгийн холбооноос Гэмтэл согог судлалын төвтэй санамж бичиг байгуулж, хамтран ажиллахаар боллоо.

Монгол Улсад эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, спорт аялал жуулчлалыг хөгжүүлэх, бизнесийн үйл ажиллагааг сурталчлах, жюү жицүгийн спортыг хөгжүүлэх зорилготой тус тэмцээний үеэр ГССҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд тамирчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цогцоор нь үзүүлж ажиллах юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version