![](https://i0.wp.com/newswall.mn/wp-content/uploads/2021/06/olloo_mn_1527212995_p1bgi73j83teemji2deq2nlt1-1-70dv31t2r9q87duy4vs1d2w9q5kpkr4szx3xcmh7lts.jpg?resize=780%2C405)
Нийслэлд сүүлийн өдрүүдэд бороо үргэлжлэн орж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, зам, замын байгууламж болон авто тээврийн хөдөлгөөнд аюул учирч болзошгүй эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байна.
Үүнтэй холбогдуулан өнөөдрөөс буюу 7 дугаар сарын 5-ны 00.00 цагаас эхлэн нөхцөл байдал сайжрах хүртэл тодорхойгүй хугацаагаар зарим авто зам, замын байгууламжийг хаах тухай захирамжийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар гаргалаа. Үүнд:
- Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны “Натур” худалдааны төвөөс “Нарны зам”-ын уулзвар хүртэл,
- “Баянмонгол” хорооллын нүхэн гарцаас “Хүннү”-гийн гудамж хүртэл,
- Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөөний нүхэн гарцаас “Нарны гүүр”-ний уулзвар хүртэлх;
- Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, нийслэлийн “Өргөө” амаржих газрын уулзвараас мөн “Нарны зам”-ын уулзвар хүртэлх;
- Сэлбэ, Дунд гол дагуух авто замыг түр хугацаагаар хааж буйг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.