НийгэмFocus

“Буянт-Ухаа” ОУНБ-д V сарын 20, 21-ний өдрүүдэд “BUYANT-UKHAA AIR SHOW” болно

Тус арга хэмжээг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас зарласан тендерийн дагуу “U Com” компани хамтран зохион байгуулж байгаа бөгөөд арга хэмжээний үеэр иргэдэд согтууруулах ундаа худалдан борлуулах зөвшөөрөл хүссэн албан бичгийг Иргэний нисэхийн Ерөнхий газарт 2023 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр ирүүлсэн. Иргэний нисэхийн Ерөнхий газрын зүгээс “ИНД139-ийн дагуу гэрчилгээжсэн нисэх буудалд олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлэх зорилгоор согтууруулах төрлийн ундааг зарж, борлуулахгүй байх нь зүйтэй” гэсэн хариу албан бичгийг 2023 оны тавдугаар сарын 08-ны өдөр зохион байгуулагч байгууллагад хүргүүлсэн болно.

Иймд “BUYANT-UKHAA AIR SHOW 2023” арга хэмжээний үеэр иргэдэд ямар ч төрлийн согтууруулах ундаа худалдан борлуулахгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version