Гадаад харилцаа

Гаалийн үйл ажиллагааны хамтарсан тунхаглалыг шинэчилнэ

Дэлхийн гаалийн байгууллагаас зохион байгуулж буй “Гаалийн 7 хоног -2023” уулзалт БНСУ-ын Сөүл хотноо үргэлжилж байна. Уулзалтын үеэр ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал ХБНГУ-ын Гаалийн удирдах төв байгууллагын гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Мартин Лютертэй өчигдөр албан ёсны уулзалт хийлээ.

Уулзалтаар “Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Сангийн яам хоорондын Хамтарсан Тунхаглал”-ыг шинэчлэх, Гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, Харилцан туршлага судлах, чадавхжуулах талаар харилцан санал солилцлоо.

Талууд хамтын ажиллагааны баримт бичгийг шинэчлэх ажлыг эхлүүлж, хоёр орны гаалийн байгууллагаас боломжит хугацааг товлон энэ ондоо багтаан эцэслэн баталгаажуулахаар боллоо.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version