Гадаад харилцааУлс төрОнцлох

Бутаны Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук-т итгэмжлэх жуух бичгээ барив

Монгол Улсаас Бутаны Хаант Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганболд 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Бутаны Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук-т Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Элчин сайд Д.Ганболд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Цог Жавхлант Хаанд уламжилж, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук Монгол Улсаас Бутаны Хаант Улсад суух Элчин сайд Д.Ганболдыг үүрэгт ажилдаа орж байгаад баяр хүргэж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэхээ тэмдэглэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version