БоловсролНийгэмОнцлох

“Хүүхдийн тархины хөгжлийн 80 хувь 0-3 насанд явагддаг”

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Инноваци хариуцсан Олон улсын захирал Томас Дэвин нар сэтгүүлчидтэй “Өглөөний цай” уулзалт /2023:04:11/ хийлээ. Энэ үеэр Монгол Улсад НҮБ-ын Хүүхдийн сангийн хийж байгаа үйл ажиллагаа болон дараагийн 5 жилийн ажлын төлөвлөгөөг танилцуулсан юм.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан “Энэ долоо хоног манай сангийн хувьд онцгой өдрүүд тохиож байгаа. Учир нь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Инноваци хариуцсан Олон улсын захирал Монгол Улсад ажиллаж байгаад баяртай байна.

Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх хөтөлбөр 5 үндсэн үйл ажиллагааны чиглэлээр батлагдсан. Энэ хүрээнд анхаарал хандуулан ажиллаж байна. Тухайлбал, Улаанбаатар  хотын нийт агаарын бохирдлын 80 хувь нь гэр хорооллын яндангаас гарч байгаа. Энэ нь зөвхөн нийслэлд үүсч байгаа асуудал биш. Аймгийн төвүүдэд ч байдал адилхан болж байна. Бидний зүгээс дулаалгыг гэрт яаж хийх вэ гэдэгт анхаарч, шинэ технологийг нэвтрүүлж байна. Гаднах агаарын бохидлоо бууруулахаас гадна тухайн гэрт байгаа дотоод орчны бохирдлыг бууруулж болж байна. Бидний тараасан төхөөрөмж нийслэлийн 144 мянган өрхөд хэрэгцээтэй байгаа учраас энэ ажлаа дараагийн 5 жилдээ үргэлжүүлнэ.

Улаанбаатар хотод байгаа нийт гэр хорооллын нойлын 95 хувь нь нүхэн жорлонтой. Үүнээс үүдэн хөрсний болон усны бохирдлын хэмжээ эрсдлийн түвшинд хүрсэн. Энэ асуудалд өөрчлөлт хийхийн төлөө бид ажиллах болно. Монгол дахь 5 хүүхэд тутмын 1 нь цэцэрлэгт хамрагдах боломжгүй байна. Бага  насанд нь хүүхдийн хөгжлийн асуудлыг анхаарч үзэх  ёстой. Хүүхдийн тархины хөгжлийн 80 хувь 0-3 насанд явагддаг. Энэ насанд бид хүүхдийг маш их анхаарч, хөгжилийг дэмжиж, хоол тэжээлд нь анхаарал хандуулах хэрэгтэй. Бид хүүхдэд  аль болох эрт хөрөнгө оруулсанаар ирээдүйд Монгол Улсад хэрэгтэй, эрүүл саруул сайн хүн болгох суурь тавигдана. Тийм учраас БШУЯ-тай хамтраад хүүхдийн хөгжилтэй холбоотой ажлууд нилээн хийж байгаа. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээлийн хангамж, сайн орчинд өсөх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Монгол Улс дахь өсвөр насны хүүхдүүдийн нас баралтын 2 дахь том шалтгаан болсон сэтгэцийн эрүүл мэндийн асуудал анхаарал татаж байна. Сэтгэцийн  эрүүл мэнд гэдэг маш чухал. Ковидын үед энэ талаар хүмүүс маш сайн ойлгосон байх. Гэртээ хоригдсон, комюьтертэйгээ наалдаж ажлаа хийсэн, ер нь хүний байгаа орчин ямар чухал гэдгийг ойлгосон байх. Сэтгэцийн эрүүл мэнд гэдэг ямар насны, ямар хүнд хэрхэн нөлөөлөх нь харилцан адилгүй ч хүүхдийн эрүүл мэндэд шууд нөлөөлж байгаа талаар тэр бүр яриад байдаггүй. Ялангуяа өсвөр насны хүүхдүүдийн дунд сэтгэцийн эрүүл мэндийн талаар яаж юунд анхаарах талаас нь НҮБ-ын Хүүхдийн сан анхаарал хандуулан ажиллаж байна”  хэмээн онцолж байлаа.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Инноваци хариуцсан Олон улсын захирал Томас Дэвин “Инноваци хүүхдэд хамаатай ажилд яагаад чухал юм бэ. Нэгд, сургуульд сурч байгаа 10 настай хүүхдийн 70 хувь нь унших  чадвартай ч яг юу уншсанаа бусдад илэрхийлж, тайлбарлаж чадахгүй байна. Олон улсын хэмжээнд эдгээр жилүүдэд хүүхдийн боловсролтой холбоотой том хямрал нүүрлэсэн байна гэсэн үг. Хоёрт, өсвөр насны сэтгэцийн эрүүл мэндэд асуудал үүссэн хүүхдийн 15 хувьд нь тухайн эрүүл мэнд нь дордохоос  нь өмнө мэдрэгдэж байгаа.  Үлдсэн 75 хувь нь хүнд хэлбэртээ орсон хойно мэдрэгдэж байна гэсэн үг. Энэ баримт бол ковидын өмнөх баримт. Ковидын дараа энэ байдал эрс муудсан. Энэ хоёр баримтаас үүдэн НҮБ-ын Хүүхдийн сангаас бүх хүүхдэд боломж олгож ирээдүйд тулгарч байгаа олон асуудлуудыг шийднэ гэж итгэж байна.

Бид уламжлалт байдлаар энэ асуудлыг шийдэхээр ажиллаад үр дүнгүй байна гэдгийг дээрх баримтууд харуулж байна. Тиймээс ондоо аргаар ажиллах шаардлагатай болсон. Хүүхдийн төлөөх бүх  үйл ажиллагааны чиглэл болох боловсрол, эрүүл мэнд, ус, ариун цэвэр, уур амьсгалын асуудал, сэтгэцийн эрүүл мэндийн асуудал  бүгд хамаатай. Энэ бүгд дээр бид шинэлэг байдлаар ажиллаж байж, хүсээд байгаа үр дүндээ хүрнэ. Миний хувьд НҮБ-ын Хүүхдийн сангаас хийж буй олон ажилд инноваци нэвтрүүлж аль болох олон улсад хүргэхийг зорьж байна. Олон сургамж бий болж байна. Зөвхөн Монголд хийж байгаа ажил байна. Бусад улс орнуудад хийж байгаа ажил байна. Аль ч улс оронд тодорхой хэмжээнд шинэлэг, бусад улс оронд хөгжүүлж болох шийдлүүдийг гаргаж, илүү  олон хүнд үр дүнтэй  хүргэх вэ гэдэг дээр гол нь анхаарч ажиллаж байна” гэлээ.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version