Гадаад харилцааFocus

“RTDS симулятор”-ыг хүлээлгэн өглөө

Монгол Улсын Эрчим хүчний яам болон Япон Улсын ЖАЙКА нь “Монгол улсад сэргээгдэх эрчим хүчний оролцоо ихтэй эрчим хүчний системийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, эрчим хүчний салбарын инженер техникийн ажилчдын чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг хамтран хэрэгжүүлж байна.  

Төслийн хүрээнд Эрчим хүчний нэгдсэн системийн бүх төрлийн горимд тасралтгүй хяналт шинжилгээ хийх боломжтой “RTDS симулятор”-ыг “Диспетчерийн Үндэсний Төв” ТӨХХК-д /2023.04.03/ хүлээлгэн өглөө. 

Арга хэмжээнд Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Shinichi Tanaka, “ДҮТ” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Балжинням, ЖАЙКА төслийн багийн ахлагч Yasushi Kawano болон төсөлд оролцож буй талуудын төлөөлөгч нар оролцов.

Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай “Монгол, Япон улсын хооронд найрамдалт харилцаа тогтоосноос хойш 50 гаруй жилийн түүхэнд эрчим хүч, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгэм соёл, дэд бүтцийн олон талт хамтын ажиллагаа тасралтгүй үргэлжилсээр байна.

Тэр дундаа Монгол Улсын эрчим хүчний салбарт 1991 онд ЖАЙКА-гийн шугамаар “ДЦС-4” ТӨХК–ийн техникийн шинэчлэл, 2014 онд тус станцын үр ашгийг дээшлүүлэх төслүүдийг хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар амжилттай хэрэгжүүлсэн зэргийг дурдах нь зүйтэй” хэмээн онцлов.

RTDS симуляторыг Монгол улсын Эрчим хүчний нэгдсэн системд нэвтрүүлснээр системийн тогтворжилтын төлөв байдалд дүн шинжилгээ хийх, цаашдын чиг хандлагыг нарийвчлан тодорхойлох богино болон дунд, урт хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээг үе шаттай төлөвлөхөд чухал нөлөө үзүүлэх юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version