Улс төрFocus

Ирэх VI сарын 17, 18-нд орон нутгийн хурлын нөхөн сонгууль болно

Сонгуулийн Ерөнхий хорооноос орон нутгийн хурлын нөхөн сонгуулийг ирэх 6 дугаар сарын 18-нд орон даяар нэгдсэн журмаар зохион байгуулна гэж мэдээллээ. Тодруулбал, 17 аймгийн 33 сум, нийслэлийн 2 дүүрэгт нийт 46 мандатад нөхөн сонгууль явуулах аж. Үүний гурав нь аймгийн ИТХ-ынх, 43 нь сум, дүүргийнх юм.

Хуульд зааснаар бол, тухайн төлөөлөгч нас барсан, төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон, шүүхийн шийдвэр гарсан, тус орон нутгаас шилжсэн болон өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн бол уг сонгуулийг явуулдаг байна. Өөрөөр хэлбэл, нас барсан 22, чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн 3, гэмт хэрэг үйлдэгдсэн нь тогтоогдсон 5, тус орон нутгаас шилжсэн 6, төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон 10 хүн байна.

АЙМГИЙН ИТХ- ЫН НӨХӨН СОНГУУЛЬ

  • Баянхонгор аймгийн Богд сум
  • Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум
  • Өвөрхангай аймгийн Арвайхээр сум

СУМЫН ИТХ ЫН НӨХӨН СОНГУУЛЬ

  • Архангай аймгийн Ихтамир сум
  • Баян-Өлгийн Буянт сум  
  • Баянхонгор аймгийн Баянговь, Баян-Овоо, Богд, Заг сум
  • Булган аймгийн Хангал сум
  • Говьсүмбэр аймгийн Шивээговь сум
  • Дорноговь аймгийн Айраг, Эрдэнэ сум
  • Дорнод аймгийн Чойбалсан сум
  • Дундговь аймгийн Адаацаг, Баянжаргалан, Өлзийт, Хулд сум
  • Өвөрхангай аймгийн Хархорин сум
  • Өмнөговь аймгийн Ноён сум
  • Сүхбаатар аймгийн Уулбаян сум
  • Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Сүхбаатар сум
  • Төв аймгийн Бүрэн, Заамар, Өндөрширээт сум
  • Увс аймгийн Давст, Түргэн сум
  • Ховд аймгийн Булган, Мөнххайрхан, Эрдэнэбүрэн сум
  • Хөвсгөл аймгийн Баянзүрх, Тосонцэнгэл сум
  • Хэнтий аймгийн Батширээт суманд

ДҮҮРГИЙН ИТХЫН НӨХӨН СОНГУУЛЬ

  • Нийслэлийн Сүхбаатар дүүрэг
  • Нийслэлийн Баянгол дүүрэгт явагдана.

Иймд тухайн нутаг дэвсгэрт байгаа сонгогч Та сонгуульдаа идэвхтэй оролцохыг СЕХ-оос уриаллаа.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version