WorldӨв соёлFocus

Эстонийн Тартугийн их сургуульд Монгол судлалын төв нээгдлээ

Бүгд Найрамдах Эстони Улсын хамгийн эртний, нэр хүндтэй Тартугийн их сургуулийн Дорно дахины судлалын хүрээлэнд Монгол судлалын төвийг нээв.

Нээлтийн арга хэмжээнд Элчин сайд Т.Жанабазар, Тартугийн их сургуулийн ректор Т.Ассер, Монгол Улсаас Эстони Улсад суугаа Өргөмжит консул Л.Каринди, Монгол судлалын үндэсний зөвлөлийн дарга, МУИС-ын Монгол судлалын хүрээлэнгийн захирал Д.Заяабаатар, Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхийлөгч А.Бирталан нар оролцож, мэндчилгээ дэвшүүлж үг хэлэв.

Элчин сайд Т.Жанабазар Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас хандивласан 100 гаруй ном, судалгааны материалыг тус төвийн эрхлэгч  А.Соловьевад гардуулан өгч, цаашдын үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлэв.

Монгол судлалын төвийн нээлтийн үеэр буюу 2023 оны 3 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд “Монгол: Уламжлал ба орчин үе” олон улсын хурлыг зохион байгуулав.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version