Байгаль орчинFocus

Туул гол “онцгой” их бохирдлын түвшинд хүрчээ

Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс Улаанбаатар хотын Туул голын дагуух усны чанарын хяналт шинжилгээний цэгүүдэд хөтөлбөрийн дагуу Уубулан, Налайх, Сонгино доод, Хадан хясаа цэгүүдээс 2023 оны нэгдүгээр сарын 11-12-ны өдрүүдэд дээж авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. 

Туул голын усанд 2023 оны нэгдүгээр сард хийсэн хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны цахилгаан дамжуулах чанар хотоос дээш болон хот орчимд 65-85мкСи /см, хотоос доош хэсэгт 874-1100 мкСи/см-т хэлбэлзэж байна.

Туул голын ууссан хүчилтөрөгчийн горим Улаанбаатар хотоос дооших Хадан хясаа цэгийн орчимд Монгол Улсын гадаргын усны стандарт MNS4586:98 дахь хүлцэх агууламжаас 2.3 дахин, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж 25.7-86.9 дахин, аммонийн азот /NH4-/-ын агууламж ХА-аас 29.8 дахин, эрдэс фосфор /P/-ын агууламж ХА-аас 18.2-35.3 дахин давж,  онцгой их бохирдлын түвшинд ажиглагдаж байна. Хотоос дээш хэсэгт нитрит азот /NO2/-ын агууламж 14-23 дахин давсан тохиолдол ажиглагдсан байна.

Хаягдал ус цэвэршүүлэх байгууламжууд болох Төв ЦБ 36.2 хувь, Нисэхийн ЦБ 97:1 хувь, Био орон сууц ЦБ 85.5 хувь, Био үйлдвэрийн ЦБ 56.4 хувьтайгаар цэвэршүүлсэн усыг Туул голд тус тус нийлүүлж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version