ЗТХЯатүтНийгэмОнцлох

RFID чипийг эхний ээлжинд нийтийн тээвэр, төрийн байгууллагын автомашинд суулгана

Улсын хэмжээнд орон нутагт 470,000 орчим, нийслэлд 650,000 орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. Эдгээрээс замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож буй нэг сая тээврийн хэрэгсэлд RFID чип буюу тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээг суурилуулах ажил гуравдугаар сарын 1-нээс эхэлнэ.

Ингэхдээ эхний ээлжид нийтийн тээврийн хэрэгсэл, төрийн байгууллагуудын автомашинд дээрх RFID чипийг суурилуулахаар болжээ. Харин тээврийн хэрэгслийн хяналт зохицуулалтын нэгдсэн систем, бүртгэлтэй холбоотойгоор иргэдийн автомашинд RFID чипийг суурилуулах ажлыг тодорхой хугацаагаар хойшлуулаад байна.

ЭНЭ АЖЛЫН ХҮРЭЭНД УЛААНБААТАР ХОТЫН ХЭМЖЭЭНД 161 ЦЭГТ RFID УНШИГЧИЙГ СУУРИЛУУЛААД БАЙНА

RFID чип буюу тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээг суурилуулах ажлыг техникийн хяналтын үзлэгийн төв, нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв, томоохон худалдааны төвүүдийг түшиглэн зохион байгуулах бөгөөд чипийг үнэгүй суурилуулна.

Импортоор орж ирэх тээврийн хэрэгсэлд гааль дээр төлбөрөө төлөн наалгах юм байна. RFID чип буюу тээврийн хэрэгслийн хяналт зохицуулалтын нэгдсэн системээр дамжуулан авто тээвэртэй холбоотой зарим төрлийн үйлчилгээ буюу тээврийн хэрэгслийн торгууль, татвар, даатгал, замын хөдөлгөөний зөрчил зэрэг асуудлыг шийдвэрлэхээр зорьж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version