Гадаад харилцааWorld

Доха хотноо “Монголын өдрүүд”-ийг зохион байгуулна

Монгол Улсаас Катар Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн Катар Улсын Эмир Шейх Тамим бин Хамад Аль-Танид Итгэмжлэх жуух бичгээ /2023.02.22/ өргөн барьсан билээ.

Элчин сайд П.Сэргэлэнг Итгэмжлэх жуух бичгээ барьсантай холбогдуулан Эмир Шейх Тамим бин Хамад Аль-Тани хүлээн авч уулзсан юм. Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлснийг Эмирт уламжлаад Монгол, Катарын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй, соёл, спорт, аялал жуулчлалын салбарт онцгой анхаарал хандуулан ажиллахаа илэрхийлсэн.

Тэрбээр энэ онд Монгол, Катарын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож буйг онцлоод энэ хүрээнд Монгол Улсаас Катарт дээд, өндөр түвшний айлчлал хэрэгжүүлэх, III сарын 5-6-ны өдрүүдэд Монголын соёл урлагийн тоглолт, бизнес форум, загварын шоу бүхий “Монголын өдрүүд” цогц арга хэмжээг Доха хотноо зохион байгуулахаар төлөвлөж байгааг онцлон тэмдэглэв.

Эмир Шейх Тамим бин Хамад Аль-Тани Элчин сайдыг Итгэмжлэх жуух бичгээ барьж, Монгол Улсаас Катар Улсад хавсран суух Элчин сайдын хариуцлагатай албандаа орж байгаад баяр хүргээд хоёр орны харилцааг боломжит бүхий л салбарт хөгжүүлэх Элчин сайдын үйлсэд Катар Улсын Засгийн газар бүх талаар дэмжлэг үзүүлж ажиллахаа нотлосон билээ.      

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version