Нийслэл

“Архивын Ерөнхий газар- Сонсголон, 5 шар“ чиглэлд нийтийн тээвэр үйлчилнэ

Иргэдийн санал хүсэлт, зорчигчдын ачааллын судалгаанд үндэслэн энэ сарын 21-нээс эхлэн Ч:75 “Шинэ яармаг-Сонсголон-Таван шар” чиглэлд нийтийн тээвэр иргэдэд үйлчилж байна.

Тухайн чиглэл нь Хан-Уул дүүрэг, “Буянт-Ухаа-2”, “Шинэ яармаг” хороолол, Архивын ерөнхий газар орчмын иргэдийн зорчих эрэлтийг хангаж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж байгаа юм.

Иймд иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчих боломжтой. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version