Байгаль орчинFocus

Завханы Баянтэс суманд -47 градус хүрчээ

Цаг уур, орчны шинжилгээний газраас өнгөрсөн шөнө -40 градусаас дээш хүйтэн хоносон сумдын мэдээллийг танилцууллаа.

Хамгийн хүйтэн хоносон нь Завханы Баянтэсд бөгөөд -47 градус хүйтэн хоножээ. Мөн дараах сумдад -40 градусаас дээш хүйтэн хоносон байна.

Үүнд, Сэлэнгийн Зэлтэр, Орхонтуул, Завханы Идэр, Хөвсгөлийн Эрдэнэбулган, Баянзүрх, Хатгалд -40 градус, Завханы Яруу, Тэс, Баянхайрхан, Нөмрөгт -41 градус, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Цагааннуур, Завханы Их-Уул, Тэлмэн, Баян-Өлгийн Сагсай, Увсын Тэсд -42 градус, Хөвсгөлийн Рэнчинлхүмбэ, Цэцэрлэг суманд -43 градус, Завханы Отгон, Тосонцэнгэл, Цэцэн-Уул суманд -45 градус, Увсын Зүүнговьд -46 градус хүйтэн хоножээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version