МИКОнцлох

Ипотекийн зээлээр ихэвчлэн 80 хүртэлх ам метр талбайтай байр авчээ

Энэ оны тавдугаар сард 1,164 зээлдэгчид 119.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгожээ. Үүний 44.4% буюу 572 зээлдэгчид хөтөлбөрийн эх үүсвэрээс зээл олгосон байна. 

Ипотекийн зээлээр борлуулсан орон сууцны 85.7 хувийг 80 хүртэлх ам метр талбайтай байр бүрдүүлж байгааг Монголбанк судалгаандаа дурджээ.

 Эх сурвалж: Монголбанк

Хөтөлбөрийн хүрээнд олгосон нийт орон сууцны 77.5 хувийг 2011 оноос хойш барьсан орон сууцнууд бүрдүүлж байгаа ба нийт зээлийн 82.6 хувийг эзэлж байна. 

 Эх сурвалж: Монголбанк

2022 оны тавдугаар сарын байдлаар нийт 105,292 зээлдэгч 5.9 их наяд төгрөгийн зээлд хамрагдсанаас хөтөлбөрийн хүрээнд 80.9 мянган зээлдэгч орон сууцтай болжээ. Эдгээр зээлдэгчийн зээлийн өрийн үлдэгдэл 4.4 их наяд төгрөг байна. Харин 23.7 хувь нь банкуудын эх үүсвэрээр орон сууцны зээлд хамрагджээ. 

Нийт зээлд хамрагдсан иргэдийн 69.8 хувийнх нь өрхийн орлого 2.5 сая хүртэлх төгрөг байна. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version