Тамирчдын амжилтWorldОнцлох

Л.Месси: Аргентинчууд хийе гэснээ хийх чадвартайг харууллаа

“Катар 2022” ДАШТ-ий аваргын алтан медалийн төлөөх тоглолт Аргентин болон Францын хооронд болж, Аргентин хожлоо. Үндсэн болон нэмэлт цагт тус бүр гурван гоолтой тэнцсэн багууд торгуулийн цохилтоор тоглолтын хувь заяаг шийдэхэд Аргентинчууд 4:2 харьцаагаар илүүрхсэн юм.

Аргентины од Лионел Месси ийнхүү мөрөөдлөө биелүүлж, үндэсний шигшээ багийнхаа гурав дахь дэлхийн аваргын цомыг өргөлөө.

Анх удаа дэлхийн аварга цолд хүрсэн Лионель Мессигийн “Алтан цом” гардаж авсны дараах сэтгэгдлийг хүргэж байна. Тэрбээр “Бид дэлхийн аварга боллоо. Энэ мөчийг хэчнээн ч удаа зүүдлэв дээ. Энэ мөчийг үнэхээр удаан хүлээсэн, одоо ч итгэж чадахгүй нь. Гэр бүлдээ баярлалаа. Намайг дэмждэг хүн бүхэнд баярлалаа. Бидэнд итгэж дэмжиж байсан бүхэнд бас баярлалаа. Хэрвээ үнэхээр хүсэх л юм бол аргентинчууд хийе гэснээ хийх чадвартайг харууллаа.” гэж тэрбээр твиттер хуудастаа бичжээ.

1 / 17
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version