Боловсрол

Сурагчдын амралт нэгдүгээр сарын 29-нийг дуустал үргэлжилнэ

ЕБС-ийн сурагчид энэ долоо хоногийн Баасан гарагт хичээллээд амарна. Улсын хэмжээнд сурагчдын нэгдүгээр улирлын амралт 2023 оны нэгдүгээр сарын 29-нийг дуустал үргэлжилнэ.

Тодруулбал, ирэх оны нэгдүгээр сарын 30-ны Даваа гарагт хоёрдугаар улирлын хичээл эхэлнэ. 

БШУЯ-наас мэдээлснээр энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 854 сургуульд 746,653 хүүхэд сурдаг. Үүнээс нэгдүгээр ангид 77,752 хүүхэд элсэн орсон бол 33,459 нь төгсөх буюу 12 дугаар ангийн сурагчид байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version