Орон нутагFocus

Осголтын байдалтай байсан 5 хүүхэд, 3 том хүнийг авран хамгааллаа

Цаг агаарын нөхцөл байдлын улмаас цасанд суусан дуудлага мэдээлэл Багануурт-3, Багахангай-1, Төв аймагт-2 бүртгэгдэж алба хаагчид яг одоо шуурхай үүрэг гүйцэтгэж байна.

Тухайлбал Төв аймаг Эрдэнэ сумын нутаг дэвсгэр Өвөр Жанчивлангийн ойролцоо 100 иргэн тээвэрлэсэн 2 автобус цасанд суусан гэх дуудлага мэдээллийн дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бүрэлдэхүүн ажиллаж байна.

Мөн Багануур дүүргийн 2-р хороо Нарийний ам хэмээх газарт их хэмжээний цас орж халтиргаа гулгаа үүссэн нөхцөл байдалтай, Портер болон Приус-30 маркын авто машинуудын шатахуун дууссан, цасанд суусан, нялх хүүхэдтэй явж байна гэсэн дуудлагыг 17:50 цагт ирүүлсэн байна.

Дуудлагын дагуу Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бүрэлдэхүүн хүрэлцэн очиход 22-48 насны 3 том хүн, 0-13 насны 5 хүүхэд осголтын байдалтай байсныг аюулгүй газар руу шуурхай тээвэрлэн амь насыг нь авран хамгааллаа.

Сэрэмжлүүлэг

Иргэд, олон нийт онцын шаардлагагүй тохиолдолд холын замд зорчихгүй, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version