Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2022.12.09/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд “Улсын хэмжээнд эрт илрүүлгийн үзлэгт 707 мянга гаруй иргэн хамрагдсgнаас 45.8 хувь нь эрэгтэйчүүд. Нийслэлээс Баянгол, Баянзүрх дүүргийн иргэдийн эрт илрүүлэгт хамрагдах идэвх өндөр байна. Одоогийн байдлаар 690 мянга гаруй иргэний шинжилгээний хариу бүрэн гарсан. Шинжилгээнд хамрагдсан иргэд хариугаа E-Mongolia хуудаснаас авах боломжтой.
Нийт 390 мянга 925 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр иргэдээс 64.9 хувь нь хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг, 9.1 хувь нь дотоод шүүрэл, зургаан хувь нь шээс, бэлгийн тогтолцооны өвчин, 5.8 хувь зүрх судас, 4.2 хувь нь амьсгалын тогтолцооны өвчлөл бүртгэгдсэн.
Эдгээр иргэдэд мэргэжлийн эмчийн зөвлөгөөг өгөхөөс гадна, дараагийн шатны шаардлагатай тусламж үйлчилгээг хүргэж байгаа. Мөн эрт илрүүлгийн хугацаанд хортой, хоргүй хавдрын нийт 2796 сэжигтэй тохиолдлыг илрүүлж, онош тогтоолгохоор дараагийн шатны байгууллагад хандсан. Одоогоор 135 хортой хавдрын шинэ тохиолдлын оношыг баталгаажуулж, эмчилж эхэлсэн.
Мөн эрт илрүүлгийн хугацаанд хортой, хоргүй хавдрын нийт 2,796 сэжигтэй тохиолдлыг илрүүлж, онош тогтоолгохоор дараагийн шатны байгууллагад хандсан. Одоогоор 135 хортой хавдрын шинэ тохиолдлын оношыг баталгаажуулж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж эхэлсэн” гэв.