ЕрөнхийлөгчFocusШинэ мэдээ

Хошууч генерал Г.Махбариад Сүхбаатарын одон хүртлээ

Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ой, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын Иргэний хамгаалалтын газрын дарга асан, Онцгой байдлын ерөнхий газрын удирдах зөвлөлийн гишүүн, хошууч генерал Г.Махбариад “Сүхбаатарын одон”-гоор шагнагдлаа.

Тэрбээр улсад 55 жил, түүнээс цэргийн албанд 36 жил ажиллахдаа хамгийн олон удаа ёслолын жагсаал командалсан давтагдашгүй түүхийн эзэн болсон хүн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Гэрэл зургийг П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version