Байгаль орчинFocus

2022 оны байдлаар нийт бэлчээрийн 5.5 сая га талбай маш хүчтэй доройтжээ

Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувийг бэлчээр эзэлдэг бөгөөд нүүдлийн мал аж ахуйд суурилсан ахуйн соёл, эдийн засгийн түшиг тулгуур, малчдын амьжиргааны эх үүсвэр, хүн амын хүнсний гол хангамжийн оршин тогтнох үндэс суурь болсоор ирсэн билээ.

Сүүлийн жилүүдэд өндөр ашиг шимт мал сүргийн тоо толгойг өсгөн үржүүлэх, малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, малчдын ахуй амьдралыг дэмжих зорилготой ажлууд эрчимжихийн хирээр бэлчээрийн доройтлыг бууруулах, бэлчээрийн төлөв байдлыг тодорхойлж даацыг зохистой түвшинд хүргэхэд сэргэх чадавхид суурилсан бэлчээр ашиглалтыг нэвтрүүлэх, бэлчээр хамгаалах, нөхөн сэргээх зэрэг асуудлууд зүй ёсоор хөндөгдсөөр байна.

2015 оноос хойш зохион байгуулсан бэлчээрийн фото мониторингийн судалгааны 6 жилийн үр дүнгээр нийт 94.4 сая га бэлчээрийн 44.2 сая га нь бэлчээр ашиглалтын хувьд ерөнхийдөө хэвийн, харин зохистой ашиглалтыг нэвтрүүлсний үр дүнд 20.6 сая га бэлчээр сайжирсан байна. Ашиглалтын хуваарь, одоогийн ачаалал, горимыг үндсээр нь өөрчлөх шаардлагатай хүчтэй доройтсон бэлчээр 29.5 сая га талбай байгаа дүн гарсан байна.

2022 оны байдлаар нийт 109 сая га бэлчээрийн газрын 13.6 сая га талбай байгалийн унаган төрхөө алдаагүй, 57.2 сая га талбай бага зэрэг доройтсон, 17.2 сая га талбай дунд зэрэг доройтсон, 15.7 сая га талбай хүчтэй доройтсон, 5.5 сая га талбай маш хүчтэй доройтсон байна.

Бэлчээрийн төлөв байдлын 2017, 2022 оны үр дүнг харьцуулахад 5 жилийн хугацаанд байгалийн унаган төрхөө алдаагүй бэлчээр 17.6 хувиар, бага зэрэг доройтсон бэлчээр 1.7 хувиар тус тус буурсан байна. Харин дунд зэргийн доройтолд орсон бэлчээр 3.8 хувиар, хүчтэй доройтсон бэлчээр 10.4 хувиар, маш хүчтэй доройтсон бэлчээр 5.1 хувиар тус тус нэмэгдсэн байна. 

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version