Эдийн засаг

Байгууллагуудын цахилгааны төлбөр өнөөдрөөс 14-28%-иар нэмэгдэнэ

Эрчим Хүчний Яамнаас мэдээлснээр аж ахуйн нэгж, байгууллагуудын цахилгаан эрчим хүчний хэрэглээний төлбөрийг 14-28%-аар нэмэх шийдвэр өнөөдрөөс /2022.11.01/ хэрэгжиж эхэлж байна. Тодруулбал сард 5,000-аас кВт.цагаас доош хэрэглээтэй ААН-ийн цахилгааны төлбөрийг 14%, 5,001 ба түүнээс дээш кВт.цагийн хэрэглээтэй бол 28%-аар нэмж байгаа аж.

Харин уул уурхай, үүрэн телефоны оператор компани, банкны салбарын байгууллагын сарын цахилгаан эрчим хүчний хэрэглээг 2,000 кВт.цагаас дээш 28%-аар нэмж байгаа юм байна. Эдгээр салбарынхныг санхүүгийн ачаалал даах чадвартай гэж үзжээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version