УИХFocus

Б.Чойжилсүрэн: Би энэ салбарт ажиллаж байгаагүй ч таван жил номыг нь сонссон

Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, Эрчим хүчний сайдын албан тушаалд Баттогтохын Чойжилсүрэнг томиллоо.

Тэрбээр “Гурван зорилт тавьж ажиллана. Нэгдүгээрт, манай салбар бол дэд бүтцийн чухал салбар. Маргаашнаас эхлээд өвлийн сарууд хаяанд ирлээ. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах чиглэлд ажиллана.

Хоёрдугаарт, эрчим хүчний салбар хүндрэлд ороод байгаа. Бүх төв банкууд бодлогын хүүгээ нэмж, мөнгөний бодлогоо чангаруулж байгаа. Үүнээс шалтгаалж эх үүсвэрийн дутагдлууд гарч байна. Хөгжингүй орнуудын бонд цар тахлын өмнөх хөгжиж буй манайх шиг улсуудын бондтой дүйж эхэлсэн учраас хөгжиж буй орнуудын бондноос хөгжингүй орнуудын үнэт цаас руу шилжих процесс өрнөж байгаа. Тиймээс Эрчим хүчний салбарын өртөг цар тахлын өмнөх үетэй харьцуулахад 30 орчим хувиар өссөн. Энэ асуудлыг нэг өдөр шийдчихэж чадахгүй. Тиймээс үе шаттайгаар шийднэ.

Гуравдугаарт, манай төвийн цахилгаан эрчим хүчний систем эрчим хүчний дутагдалд орж эхэлсэн. Энэ ондоо ТЭЦ III-ийн өргөтгөлийг энэ ондоо багтааж эхлүүлэх ажлыг шуурхай хөөцөлдөж эхлэх төлөвлөгөөтэй байна.

Эгийн голын усан цахилгаан станцын ажлыг эхлүүлэх, эх үүсвэрийг олох ажил хүнд байна. Гэхдээ энэ ажлыг нэг талд нь гаргах гэх мэт ажлууд байна.

Би өөрөө автоматикч телемеханикч мэргэжилтэй. Орчин үеийн хэллэгээр бол IT инженер, цахилгааны инженер гэсэн үг. Би энэ салбарт ажиллаж байгаагүй ч дээд сургуульд сурахдаа таван жил номыг нь сонссон.

Энэ өвөл хүнд болохыг үгүйсгэхгүй. Тэгээд аргална даа” гэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version