Засгийн газарFocus

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын шинэ сайдууд

Ерөнхий сайд, намын дарга өөрийн танхимын сайд нарын нэрийг МАН-ын Удирдах зөвлөлд танилцууллаа. Тэрээр хуучин бүтэц дээрээ хоёр сайд нэмжээ. Шинээр 10 хүнийг сайдад нэр дэвшүүлж, үлдсэн сайд нараа хуучин бүрэлдэхүүнээр нь үлдээх хувилбарыг танилцуулж, дэмжигдсэн байна. 

Эл хуралдаанаар Засгийн газрын бүтцийг дараах байдлаар тодруулжээ.

Шинээр нэмэгдэж буй:

  • Д.Амарбаясгалан /ЗГХЭГ-ын даргаар/
  • Ч.Хүрэлбаатар /Эдийн засаг, хөгжлийн сайдаар/
  • Ж.Ганбаатар /УУХҮ-ийн сайдаар/
  • Н.Учрал /Харилцаа холбоо, цахим хөгжлийн сайдаар
  • Б.Чойжилсүрэн /Эрчим хүчний сайдаар/
  • Д.Сарангэрэл /ХНХ-ын сайдаар/
  • С.Бямбацогт /ЗТХ-ийн сайдаар/
  • Ж.Сүхбаатар /Нийслэлийн асуудал хариуцсан сайдаар/
  • Х.Болорчулуун /Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар/ 
  • Б.Бат-Эрдэнэ /Спорт, олимпизмын асуудал хариуцсан сайдаар/ нарыг дэмжсэн.

“Давхар дээл”, “дан дээл”-тэй сайд нараас:

  • Шадар сайд С.Амарсайхан,
  • Сангийн сайд Б.Жавхлан,
  • Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар,
  • Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан,
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг,
  • Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр,
  • Соёлын сайд Ч.Номин,
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ,
  • Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар
  • Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар ажиллана.

Одоо УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын чуулган хуралдана.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version