Эдийн засагFocus

Эрдэс бүтээгдэхүүний импорт 59.0 хувиар өсжээ

2022 оны эхний 6 сарын байдлаар нийт импорт 3,948.1 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 687.0 сая ам.доллар буюу 21.1 хувиар өссөн байна. Үүнээс, Эрдэс бүтээгдэхүүний импорт 877.5 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 325.5 сая ам.доллар буюу 59.0 хувиар өсжээ.

Эрдэс бүтээгдэхүүний импортын үнийн дүнгийн 87.3 хувийг газрын тосны бүтээгдэхүүн эзэлж байна. Оны эхний хагаст 766.0 сая ам.долларын 865.4 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс биет хэмжээгээр 29.8 мян.тн буюу 3.6 хувиар, үнийн дүнгээр 306.5 сая ам.доллар буюу 66.7 хувиар тус тус өссөн байна.

Газрын тосны бүтээгдэхүүний импортын нийт үнийн дүнгийн 87.5 хувийг автобензин, дизель түлшний импорт, үүний 36.0 хувийг автобензин, 51.5 хувийг дизель түлшний импорт тус тус эзэлж байна. Дээрх хугацаанд 275.7 сая ам.долларын 332.0 мян.тн автобензин импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс биет хэмжээгээр 121.2 мян.тн буюу 57.5 хувиар, үнийн дүнгээр 157.1 сая ам.доллар буюу 2.3 дахин тус тус өссөн байна. 1 тн автобензиний импортын дундаж үнэ 830.4 ам.доллар болж, 267.8 ам.доллар буюу 47.6 хувиар өссөн байна.

Харин 394.5 сая ам.долларын 443.5 мян.тн дизелийн түлш импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 131.4 сая ам.доллар буюу 49.9 хувиар өссөн бол биет хэмжээгээр 60.5 мян.тн буюу 12.0 хувиар буурсан байна. 1 тн дизель түлшний импортын дундаж үнэ 889.5 ам.доллар болж, 367.4 ам.доллар буюу 70.4 хувиар тус тус өссөн байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version