Эрүүл мэндFocus

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана

Өнөөдөр буюу долдугаар сарын 22-нд Улаанбаатар хотод суурин 24 цэг, түр 2 цэгт 26 багийн 89 эмч, ажилтан ажиллаж, коронавирусийн эсрэг вакцин хийнэ. Эдгээр цэг 09:00-16:00 цаг хүртэл ажиллах тул иргэд өөрт ойрт дархлаажуулалтын цэгт очиж вакцинаа хийлгэх боломжтой.

Коронавирусийн омикрон ВА.4, ВА.5 хувилбар бүртгэгдсэнтэй холбоотойгоор сүүлийн өдрүүдэд шинээр батлагдах тохиолдол эрс нэмэгдэж, өдөрт 300 даваад буй. Иймд иргэд халдвар хамгааллын дэглэмээ дахиж сахиж, амны хаалтаа зүүхийг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр доорх зургуудаас харна уу.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version