Орон нутагFocus

Цагаан суварга

Баяр наадмын амралтын өдрүүдэд Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дахь Дэл уулнаас баруун хойно орших Цагаан суварга зорин очих дотоод, гадаадын жуулчид олон байв. Мөргөцөгийн өндөр нь 60-аад метр бөгөөд өргөөшөө нийтдээ 400-гаад метр үргэлжилдэг. 90 хэмийн эгц эрэгтэй. Эрт цагт далайн ёроол байсан энэ нутаг он цагийн эрхэнд эвдэрч эрэг ганга, мөргөцөг үүсгэсэн нь алсаас харахад цайран гэрэлтэх суварга мэт байдаг нь анх удаа зорин ирсэн хэн бүхнийг гайхшруулан угтдаг билээ.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version