СурвалжлагаЭдийн засагОнцлохФото сурвалжлага

Ноолуурын салбарын тогтвортой хөгжлийн замын зургийг танилцуулж байна

Монголын ноос ноолуурын салбар нь манай улсын эдийн засгийн хөгжил, хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллөөрөө стратегийн чухал салбаруудын нэгт тооцогддог. Тиймээс ноос ноолуурын салбарыг тогтвортой хөгжлийн зорилттой уялдуулан, мал аж ахуйн үйлдвэрлэлээс эхлээд боловсруулах үйлдвэрлэлийн бүхий л шат дамжлагад тогтвортой хэрэглээ ба үйлдвэрлэлийн дэвшилтэт аргуудыг нэвтрүүлэн, хэрэглэгчдийн гарт үнэ цэнэ агуулсан, гарал үүсэл тодорхой, байгальд ээлтэй, тогтвортой эцсийн бүтээгдэхүүн болон хэрэглэгчдэд очих хүртэл бүх шатанд оролцогчдын хамтын ажиллагааг дэмжих нь чухал юм.

Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Нэхмэлийн салбарын Тогтвортой Үйлдвэрлэл ба Эко Тэмдэг (STEPECOLAB)” төслөөс санаачлан “Монгол улсын Ноолуурын Салбарын Тогтвортой Хөгжлийн Замын Зураг 2030” баримт бичгийг холбогдох яам, агентлаг, мэргэжлийн холбоод экспертүүдтэй хамтран төрөөс гаргасан бодлого, хөтөлбөр, олон улсаас үзүүлж буй тусламж дэмжлэг, хэрэглэгчдийн шаардлага хүсэлтийг харилцан зохистой байдлаар уялдуулж төлөвлөх, бүх талууд нэгдсэн алсын хараагаа тодорхойлж түүнд хүрэх замын зургийг боловсруулсанаа танилцуулах ажлыг Blue Sky зочид буудлын Emerald танхимд /2022.06.28/ зохион байгуулж байна.

Үйлдвэрлэлийн салбартаа тогтвортой хөгжлийн бодлого боловсруулсан анхны салбар болон түүчээлж, “Монгол Улсын Ноолуурын Салбарын Тогтвортой Хөгжлийн Замын Зураг 2030” баримт бичгийг танилцуулах тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Монголын ноос ноолуурын холбооны ерөнхийлөгч Ж.Бат-Эрдэнэ, ХХААХҮЯ-ны Дэд сайд Г.Батсуурь, Европын Холбооноос Монгол улсад суугаа Элчин сайд H.E. Ms. Axelle Nicaise нар оролцон үг хэллээ.

Салбарын замын зураглалыг цаашид баримтлах баримт бичиг болгон ашиглах зорилгоор ХХААХҮЯ, БОАЖЯ зэрэг төрийн байгууллага, мэргэжлийн холбоод, НМХГ, ТОСК, МЗХХЭГ болон түүний гишүүд, ШУТИС, МУИС-ийн судлаачид, энэ чиглэлийн хандивлагч байгууллагууд зэрэг гол оролцогч талуудад хүргэж, ноолуурын өртгийн тогтвортой сүлжээг хөгжүүлэх эрхэм зорилгын талаар нэгдсэн мэдээлэлтэй болох юм.

Нэмэлт мэдээлэл: Монгол дахь Хил Хязгааргүй Малын эмч нар ба Агрономчид ТББ AVSF Mongolia нь 2004 оноос хойш Монголын мал аж ахуйн салбарт чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа ба Монгол улсын засгийн газраас хөдөө аж ахуй, мал аж ахуйн чиглэлд баримталж буй бодлого, статегид нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулж ирлээ. Энэ хүрээнд 2018 оноос Европын Холбооны санхүүжилтээр “Нэхмэлийн салбарын Тогтвортой Үйлдвэрлэл ба Эко Тэмдэг (STEPECOLAB)” төслийг хэрэгжүүлж байгаа юм.

1 / 14

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version