НийгэмFocus

Төслийн баг шалгаруулна

Тавантолгой түлш ХХК нь компанийн засаглалд шинжилгээ хийж, удирдлага, бүтэц орон тоог оновчтой тодорхойлох, компанийн цалин хөлсний системийг боловсронгуй болгох, өртгийн тооцоолол, хувиарлагдах зардлын аргачлал боловсруулах, зардлын бүртгэлд дүн шинжилгээ хийх, дүгнэлт гаргаж, сайжруулах санал, зөвлөмж аргачлал боловсруулах чиглэлээр ажиллах төслийн баг шалгаруулна.

Төсөлт ажил гүйцэтгэх хугацаа: 3 сар

Гүйцэтгэх ажил

  • Өртгийн тооцоолол, хувиарлагдах зардлын аргачлал боловсруулах, зардлын бүртгэлд дүн шинжилгээ хийх
  • Компанийн засаглалд шинжилгээ хийж, удирдлага, бүтэц орон тоог оновчтой тодорхойлох
  • Компанийн цалин хөлсний системийг боловсронгуй болгох
  • Дээрх чиглэлийн хүрээнд дүгнэлт гаргаж, сайжруулах санал, зөвлөмж аргачлал боловсруулах

Хийгдэх ажилбар:

  • Суурь өгөгдөл цуглуулах, шинжилгээ
  • Боловсруулалт
  • Дүгнэлт, санамж, зөвлөмж, сайжруулалт

Багт тавигдах шаардлага

  1. Санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан туршлагатай байх;
  2. Багийн гишүүд нь санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлага, нягтлан бодох бүртгэл, эрх зүйн чиглэлээр мэргэшсэн, судалгаа шинжилгээний ажлын 3-аас доошгүй жилийн туршлагатай байх;
  3. Баг 5-аас доошгүй гишүүнтэй, ахлагч нь дээрх чиглэлээр мэргэшсэн эрдмийн зэрэг цолтой байвал давуу тал болох;
  4. Багийн гишүүд нууц хадгалах, мэргэжлийн ёс зүйг баримталж ажиллах чадвартай байх;

Бүрдүүлэх материал

  • Багийн товч танилцуулга
  • Багийн гишүүдийн дэлгэрэнгүй CV
  • Хуулийн этгээд бол дүрэм, гэрчилгээний хуулбар, баг томилсон шийдвэр
  • Ижил төстэй ажил гүйцэтгэж байсан талаарх мэдээлэл

Материал ирүүлэх хугацаа

2022.06. … –ний дотор …………………… хаягаар ирүүлнэ.

Эх сурвалж: ТТТ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version