Гадаад харилцааFocus

Б.Амарсайханыг Монгол Улсын Соёлын элчийн томилов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон МУСТА, жүжигчин Б.Амарсайханыг хүлээн авч уулзан, Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулав.

Б.Амарсайхан нь Монголын шинэ цагийн кино, урлагийн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, монгол уран бүтээлчдийг дэлхийн тавцанд гарах гүүр болж, гадаад ертөнцөд эх орноо сурталчлан таниулахад өөрийн хувь нэмрээ оруулсаар ирсэн.

Тэрээр Монгол Улсын Соёлын элчээр томилогдон ажиллах хугацаандаа кино урлагаар дамжуулан үндэсний ахуй, өв соёл, улс орныхоо хөгжил дэвшлийг олон улсад түгээн дэлгэрүүлж, соёлын салбарын гадаад хамтын ажиллагаанд бодитой хувь нэмэр оруулахын төлөө бүх боломжоо дайчлан ажиллахаа илэрхийлэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version