театрFocus

Сэтгэлд харвасан туяа

Хүний амьдралын хамгийн нандин зүйл бол сэтгэл зүрх байдаг. Тэгвэл хүн хоорондын харилцаа, торгон мэдрэмжийн талаар өгүүлэх “Сэтгэлд харвасан туяа” жүжгийн энгийн атлаа чтайз засал, хөгжим, гол дүрүүдийн жүжиглэлт гээд бүхий л зүйл нь сонирхол татахуйц өгүүлэмжтэй байсан юм.

Усан цэрэг Азиз өөрийн амиа золиослон байж олон зуун хүнийг үхлээс аварсан түүний амьдрах хоног нь цөөхөн үлдсэнийг мэдэж байгаа ч эгэл жирийн байгаа нь, Нази бүсгүйн сэтгэлд харвасан туяа нь болж буй хүний сэтгэлийн тэнхээ, хүмүүсийн харилцаан дахь торгон мэдрэмж, хүнлэг соёлт харилцааг харуулсан жүжиг байлаа.

Сүхбаатар аймгийн Жаахан шарга театрын бүтээл Киргизийн зохиолч Мар Байдиев “Сэтгэлд харвасан туяа” хоёр хүний уянгын драмын жүжиг нь Гэгээн Муза 16 олон улсын театрын наадамд

Хоёр хүний жүжгийн төрөлд:  “Сэтгэлд харвасан туяа”

Шилдэг тайзны зураач: С.Ариунболд                               

Шилдэг эрэгтэй жүжигчин: Б.Сүхчулуун – “Сэтгэлд харвасан туяа” жүжгийн Азизийн дүрээр

Шилдэг эмэгтэй жүжигчин: Т.Алтанзул – “Сэтгэлд харвасан туяа” жүжгийн Назигийн дүрээр тус тус нэр дэвшин өрсөлдөж байна.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version