театрFocus

Домог амилсан нутаг буюу Дархан хайрхан, Хараа бүсгүй хоёр

Өнгөрсөн онд тохиосон Дархан хотын 60 жилийн ой хүрээнд Зохиолч, яруу найрагч, МУСТА Д.Сүрэнхорын зохиолоос сэдэвлэсэн “Домог амилсан нутаг” дуулалт жүжгийг Залуучууд театрын уран бүтээлчид амилуулсан юм.

Төрөлх хотынхоо түүхээр бахархах сэтгэлийг ирээдүй хойч үе болсон хүүхэд, багачууд, оюутан, залуусдаа мэдүүлэх зорилгоор бүтээсэн  гэх уг дуулалт жүжиг Гэгээн Муза 16 олон улсын театрын наадамд нэр дэвшин өрсөлдөж буй.

Дуулалт жүжигт нь газар, усны домгоос сэдэвлэн хүнчлэн бүтээсэн уг бүтээлд Дархан хайрхан, Хараа бүсгүй хоёрын хайр дурлалыг халуун дотноор харуулж, төгсгөлд нь хамаг олны тусын тулд өөрсдийнхөө энэ насны амьдралыг мөнхийн амьдрал болгож, Дархан нэртэй залуу хархүү нутгийн ард олныг айлгаж түгшээсэн буг чөтгөрийг даран Дархан хайрхан уул болж, харин хайрт Хараа бүсгүй нь Дархан залуудаа хайртайгаа баталж, эхийн цагаан сүү ивэлдэг ариун газар нутгаасаа рашаан булаг ундруулж, хүн зон, амьд амьтан ургамал, байгаль дэлхийгээ ундаалж тэтгэхээр хатуу шийдэж Хараа гол болон хувирч урсаж байгаагаар дүрсэлжээ.

Хөгжимт жүжгийн төрөлд: “Домог амилсан нутаг” /Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын бүтээл/

Шилдэг жүжгийн зохиолч: Ш.Сүрэнхор                             

Шилдэг тайзны зураач: Г.Хашцэцэг                                      

Шилдэг хөгжмийн зохиолч: Ш.Өлзийбаяр                                        

Шилдэг эрэгтэй гол дүр: Д.Бибиш – “Домог амилсан нутаг” жүжгийн Дархан хархүүгийн дүрээр тус тус нэр дэвшин өрсөлдөж байна.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version