Орон нутагFocus

Нүүн шилжих сургуулилтад 32 мянган иргэн хамрагдав

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бодлогын дагуу Сэлэнгэ аймгийн хэмжээнд газар хөдлөлтийн гамшгийн дараа аюулгүй талбайд нүүн шилжих дадлага сургуулийг зохион байгууллаа.

Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгоныг хамруулан энэхүү дадлага сургуулийг зохион байгуулсан нь өмнөх сургуулиудаас онцлогтой байсан юм. Сэлэнгэ аймаг 108 мянга гаруй хүн амтайгаас дадлага сургуульд 32323  иргэн оролцлоо.

Дадлага сургуулийн үеэр түр цугларах талбайд цугласан иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх мэдээлэл өгч, эрүүл амьдрах ухаан, анхны тусламжийн хичээл, биеийн тамирын дасгал хөдөлгөөн зааж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version