БоловсролFocus

“Falling Walls Lab Mongolia 2022” олон улсын форумд оролцов

МУИС болон Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө НҮТББ-ын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Соёлын элч О.Оюунтуяагийн дэмжлэгтэйгээр Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуультай хамтран Falling Walls Lab Mongolia’ 2022 эрдэм шинжилгээний форумыг зохион байгуулж, үндэсний ялагчийг тодрууллаа.

Falling Walls Lab бол шинийг санаачлагч, бүтээлч залууст зориулсан энтерпренер болон судалгаа, шинжилгээний салбарын хамтын ажиллагааг сайжруулах, холбох зорилготой олон улсын форум юм. Форумын үеэр оролцогчид хийж буй судалгаагаа болон бизнес загвар, шинэ санаачилгаа олон нийтэд 3 минутад багтаан танилцуулдаг. Форумын ялагч нь 2022 оны 11 дүгээр сарын 7-9-ны өдрүүдэд ХБНГУ-ын Берлин хотод зохион байгуулагдах Falling Walls Science Summit хуралд оролцох эрхтэй юм.

Энэ удаагийн форумыг 2022 оны 5 дугаар сарын 26-ний өдөр МУИС-ийн Номын сангийн 502 тоот хурлын танхимд болон цахимаар хосолсон хэлбэрээр зохион байгууллаа.

Форумын шүүгчдийн багт МГТИС-ийн захирал, профессор Б.Батцэнгэл, МУИС-ийн ХШУИС-ийн дэд профессор Т.Энхдөл, МУИС дахь Германы эрдмийн солилцооны албаны (DAAD) багш Эйлем Инаничи, ШУТИС-ийн дэд профессор Д.Энхбат, АШУҮИС-ийн ахлах багш Б.Баярцогт, ИБУИНХУ-ын Инженерчлэл, технологийн шинэ загварын институтын дэд профессор Сара Пийрс, Кенийн Кеняата их сургуулийн багш, судлаач Мэри Мванги нар ажиллалаа.

Форумд МУИС, АШУҮИС, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль болон Юниверсал Мед, Брайт Пойнт зэрэг аж үйлдвэрийн байгууллагуудын залуу мэргэжилтэн, судлаачид оролцлоо.

Үүнээс шилдэг 3 оролцогчийг шалгаруулсан бөгөөд үндэсний ялагч нь Берлин хотод зохион байгуулагдах Falling Walls Science Summit хуралд оролцох эрхийн эзэн болов.

Үндэсний ялагчаар: МУИС-ийн Нано шинжлэх ухаан, технологийн төвийн судлаач Ц.Номин “Breaking the Wall of Waste-Derived Sustainable Biomaterials” cэдвээр,

Дэд байранд: Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн багш, доктор Т.Нарангарав “Breaking the Wall of Innovation: Waste to Resources” cэдвээр,

Гутгаар байранд: Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн багш С.Энхжаргал “Breaking the Wall of Watering Billion” cэдвээр тус тус шалгарлаа.

Форумын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://falling-walls.com/future-learning/?fbclid=IwAR3MoYLmRWfFOuyrbpeK9hSRqCWA99hY2VVNtdXdDCCGoYAODQ__7zBXqrg холбоосоор нэвтэрч үзнэ үү.

Эх сурвалж: МУИС

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version