Засгийн газарГадаад харилцааОнцлох

“Дипломат-Сэтгүүлч” сургалт эхэллээ

Гадаад харилцааны яамнаас хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, ажилтнуудыг чадавхижуулах, гадаад бодлого, гадаад харилцааны асуудал, олон улсын гэрээ, эрх зүйн талаарх мэдээ мэдээлэл өгөх, мэргэшүүлэх чиглэлээр цуврал сургалт зохион байгуулж байна.  Энэ удаагийн сургалтаар “Монгол Улсын гадаад бодлого”, “Монгол Улсын олон улсын гэрээ, эрх зүйн байдал, “Гадаад харилцаа ба гадаад мэдээний орчуулга, хэл найруулга”, “Дипломат ёслолын онцлог, анхаарах зүйлс”, “Гадаад харилцааны яам ба хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны туршлага” сэдвүүдээр хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, орчуулагч нарт мэдлэг мэдээлэл өгөх юм.

Сургалтыг нээж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлэхдээ “Аливаа улс орон гадаад улс оронд нэг цонхны бодлогоор мэдээлэх нь маш чухал. Тэр утгаараа Гадаад харилцааны яамны бодлого, Гадаад харилцааны сайдын хэлж байгаа үг болгон олон улсын анхааралд өртөж байдаг. Учир нь аливаа тогтоол шийдвэр, хэлсэн үг зэрэг нь гадаадын олон хэлээр орчуулагддаг. Нөгөө талаар дэлхийн өнөөгийн нөхцөл байдалд бие  биеэ хүндэлж харилцах, үүсээд буй асуудлыг хохирол багатай даван гарахад анхаарах нь чухал болоод байна. Тиймээс манай орны хэвлэл мэдээллийн байгууллагууд дайны нөхцөл байдлыг мэдээлэхдээ тэнцвэртэй байхад анхаарах хэрэгтэй. Олон эх сурвалжаас мэдээлэл авч, түүнийгээ дурьдаж, аль нэг талд нь онцлож мэдээлэлгүй тэнцвэртэй байх нь чухал юм. Учир нь бид мөнхөд хоёр хөршийн дунд байсан, хойшид ч  байна. Бидний хувьд “Орос Украины зэвсэгт мөргөлдөөн” гэдэг утгаар энэ асуудалд хандаж, тэнцвэртэй мэдээлэхэд анхаарч ажиллаарай хэлэхийг хүсч байна” гэж онцоллоо.

 П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version