ЭМЯ

ХӨСҮТ-д сөрөг даралтат түргэн тусламжийн автомашин өглөө

ЭМЯ-аас Халдварт өвчин судлалын үндэсний төвд амьсгалын замын халдварт өвчтэй хүнийг тээвэрлэх зориулалттай агаарын СӨРӨГ даралтат систем бүхий бүрэн тоноглогдсон хоёр ширхэг ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН АВТОМАШИНЫГ ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг ХӨСҮТ-ын Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан болон эмнэлгийн дэд захиралуудад хүлээлгэн өглөө. 

Монголын улаан загалмайн нийгэмлэг-д БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаан загалмайн нийгэмлэгээс хандивласан энэхүү автомашин нь амьсгалын замаар халдварлах өвчний үеийн тээвэрлэлтийн явцад яаралтай тусламж үзүүлэх зөөврийн хүчилтөрөгчийн хананы систем, ЗЦБ, дефибрилятор, монитор, зохиомол амьсгалын аппарат бүхий яаралтай тусламжийн цүнх, хананы кварцан ариутгал, агааржуулалтын системийн нэгдсэн удирдлага зэрэг тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version