Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос хэвлэлийн гэрэл зурагчид, сэтгүүлчид, хэвлэлийн төлөөлөгч, иргэний нийгмийн идэвхтнүүдэд зориулсан фото сэтгүүл зүйн 2.5 өдрийн сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтад Фото сэтгүүлч Р.Гоцбаяр, Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн дарга П.Баттулга, мөн холбооны Ерөнхийлөгч Ц.Батбаатар, гэрэл зурагчин Л.Жаргалсайхан нар хичээл заав. Суралцагчид өчигдөр, өнөөдөр гэрэл зургийн онол, практик зөвлөмж сонссон бол өнөөдөр зургийн дадлагад гарч байгаа юм.
Сургалтын гурав дахь өдөр буюу маргааш Хэвлэлийн Хүрээлэнгийн галерейд 12.00 цагт гэрэл зургийн бэсрэг үзэсгэлэн нээгдэнэ.
Дашрамд дуулгахад, 25 оролцогч бүхий дараагийн сургалтыг энэ сарын сүүлийн 7 хоногт зохион байгуулахаар төлөвлөж байна.