Эрүүл мэндFocusШинэ мэдээ

Тариат сумын ЭМТ-ийг өргөтгөнө

Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин сайдын өргөөнд /2022.03.17/ Япон Улсын Засгийн газрын 2021 оны “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Архангай аймгийн Тариат сумын Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн төсөл”-ийн буцалтгүй тусламжийн гэрээнд Элчин сайд Х.Кобаяши болон Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргал нар гарын үсэг зурав. Уг ёслолын арга хэмжээнд Архангай аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн нар хүрэлцэн ирэв.

Мөн Засаг дарга Батжаргал, Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах” хөтөлбөрийн санхүүжилтээр Архангай аймагт 1996 оноос хойш өнөөдрийг хүртэл нийт 20 төсөл хэрэгжиж байгаа бөгөөд тус аймгийн эмнэлэг болон боловсролын орчин нөхцлийг сайжруулж ирсэнд мөн тухайн үр шимийг аймгийн иргэн бүр хүртэж байгаад аймгийнхаа иргэдийн өмнөөс Японы ард түмэн болон Япон Улсын Засгийн газарт туйлын их талархаж байгаагаа илэрхийлэв.

Уг төслийн хүрээнд Архангай аймгийн Тариат сумын Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн ажил хийгдсэнээр харьяа сумын иргэдийн эрүүл мэндийн орчин сайжирч, бүс нутгийн эмчилгээ, эрүүл ахуйн орчин сайжирна гэж найдаж байна.

Япон Улсын Засгийн газар нь Монгол Улсад 1990 оноос өдийг хүртэл 32 жилийн турш “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 579 дахь Архангай аймагт хэрэгжих 20 дэх төсөл болж байна. Энэхүү төслийн санхүүжилт олгогдох төсвийн дээд хязгаар нь 806,352,956 төгрөг байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version