Эдийн засагFocus

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл ээлжит бусаар хуралдлаа

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн ээлжит бус хуралдаан 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус хуралдааныг Сангийн сайд Б.Жавхлан даргалж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн болон бусад албаныхан оролцлоо.

Хуралдаанаар олон улсын төлбөр тооцооны нөхцөл байдал, шатахууны импорт дээр үүсээд буй тодорхой бус байдал болон валютын нөөцийг нэмэгдүүлэх арга замуудын талаар хэлэлцэж, макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн зуучлалыг хэвийн үргэлжлүүлэх хүрээнд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо. Мөн тус хуралдаанаар хэлэлцсэн асуудлын хүрээнд Монгол Улсын Засгийн Газрын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлэхээр зөвлөмж гаргав.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version