TravelОнцлохОрон нутаг

“Дундговьд төвлөрцгөөе” аялал жуулчлалын анхдугаар форум эхэллээ

Дундговь аймгийн аялал жуулчлалын салбарын хөгжлийг дэмжих, цаашдын бодлого чиглэлийг тодорхойлж шинэ түвшинд гаргах, салбарын хөрөнгө оруулагчдыг татах, дэмжих мөн орон нутгийн аялал жуулчлалаас орлого олдог үйлдвэрлэгчид, үйлчилгээний байгууллагууд, хөтөч, зуучийг бодлогоор бэлтгэн дэмжиж орон нутгийн аялал жуулчлалын үр ашгийг нэмэгдүүлэх, мэдээллийн платформыг хөгжүүлж олон нийтэд сурталчлах зорилготой “Дундговьд төвлөрцгөөе” аялал жуулчлалын анхдугаар форум өнөөдөр тус аймагт эхэллээ.

Форумыг Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат нээж үг хэлсэн бол УИХ-ын гишүүн Б.Саранчимэг мэндчилгээ дэвшүүллээ. Тус форумд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, Дундговь аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, Аялал жуулчлалын хөгжлийн төвийн дарга С.Бат-Эрдэнэ болон албаны бусад хүмүүс оролцож байна. Уг форум хоёр өдөр үргэлжлэх бөгөөд мэдээллийг аймгийн Засаг даргын Тамгын газрын пэйж хуудсаар болон Малчин ТВ шууд дамжуулж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version