НийгэмFocus

Сэтгүүлчид гамшгаас хамгаалах сургалтад хамрагдав

Аялал жуулчлалын сэтгүүлчдийн клуб, Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв хамтран өнөөдөр аялал жуулчлалын чиглэлээр хэвлэн нийтэлдэг сэтгүүлчдийг гамшгаас хамгаалах сургалтад хамрууллаа. Сургалтын эхэнд олон улсад болон Монгол оронд тохиолдож байсан гамшиг осол, мал амьтны гоц халдварт өвчин, түүнээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн богино хэмжээний кино үзүүлсэн юм.

Мөн түймрийн аюулын тухай ойлголт төсөөлөл, галын төрөл, хор хохирлын талаарх ойлголтыг сургагч багш нар оролцогчдод өгч, гал унтраагуурыг хэрхэн зөв ашиглах арга барилд сургав. Түүнчлэн газар хөдлөлтийн чичирхийллийг оролцогчдод бодитоор мэдрүүлж, өөрийгөө болон бусдыг авран хамгаалахад чиглэсэн анхан шатны мэдлэгийг олголоо. Тус сургалтад Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, “Шинэ өсөлт” сэтгүүл, Mand.mn, Newswall.mn, Tentsver.mn зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч зураглаачид оролцов.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version