TravelFocus

Хонгконгийн Диснейлэнд үйл ажиллагаагаа зогсоов

Ковид-19-ийн тархалт өндөр байгаа тул Хонгконгийн Диснейланд 14 хоног үйл ажиллагаагаа зогсоожээ. Тодруулбал, Хонгконгийн Диснейлэнд энэ сарын 7-20-ны өдрүүд буюу 14 хоногийн хугацаанд ажиллахгүй.

Дэлхий даяар Ковид-19-ийн дэгдэлт өндөр байгаа тул цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор тус цэцэрлэгт хүрээлэн ийнхүү үүд хаалгаа түр хугацаанд барьсан хэмээн өөрийн вэбсайтаараа дамжуулан мэдэгдэл гаргасан байна. Түр хаалтын үеэр өмнө нь тасалбар худалдан авсан иргэдийн тасалбарыг сунгах аж.

Т.Гэгээ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version