ОнцлохОрон нутаг
Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй малчдын амьжиргааг дэмжих төслийн нээлт боллоо
![](https://i0.wp.com/newswall.mn/wp-content/uploads/2021/12/%D3%A9%D0%B7.jpg?resize=780%2C405)
“Дэлхийн Зөн Монгол” ОУБ-аас Америк Улсын санхүүжилтээр Говь-Алтай аймгийн Дэлгэр, Чандмань, Бугат, Тайшир, Увс аймгийн Түргэн, Өмнөговь, Сагил, Тариалан сумдад “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй малчдын амьжиргааг дэмжих” төслийг 2021-2023 онуудад хэрэгжүүлж байна.
Малжуулах, өрхийн тариалан эрхлэх, үйлдвэрлэгч бүлэг байгуулах замаар зорилтот малчин өрхийн хоол тэжээл, амьжиргаагаа даван туулах чадварыг нэмэгдүүлэх зорилготойтус төслийн нээлт Говь-Алтай аймагт боллоо.
Энэ үеэр удирдлагууд, холбогдох салбарын мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгуулж, аймаг болон төсөл хэрэгжих 4 сумдын Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах гэрээг байгууллаа гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.